Өнөөдрийг хүртэлх хугацаанд улаанбурхан өвчний 13,532 тохиолдол батлагдсан байна

Admin
2025/10/21

ХӨСҮТ өнөөдрийг хүртэлх улаанбурхан өвчний талаар мэдээллийг өглөө. Тодруулбал,  Өнөөдрийг хүртэлх хугацаанд улаанбурхан өвчний 13,532 тохиолдол батлагдаж, 13,514 хүн эдгэрчээ. Эмнэлэгт долоон иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд таван иргэний биеийн байдал дунд, хоёрынх нь хөнгөн байгааг мэдээлэв.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг зөвлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна