Өчигдөр дөрвөн байршилд гал гарлаа. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Баянтал сум 2 дугаар баг /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөсөө хойд зүгт 35 км/ Том оврын ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 06:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “Beiben north benz ND4250” загварын зүтгүүрийн чиргүүлийн хэсэг бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо байшин шатаад байна гэсэн дуудлагыг 11:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ү-ын эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр Дэлгэрэх дэнж баг байшингийн дээврээс гал гарч байна гэх дуудлагыг 18:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсгийн хана шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 00:43 цагт хүлээн авсан. дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг 01.42 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна