Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд "Од" гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна. Уг дуудлагыг өнөөдөр 05:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна