“НИЙГМИЙН ДААТГАЛ НЬ ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА” гэх боловч ахмадууд тэтгэврээрээ амь зуух төдий амьдарч байна

Admin
2025/10/01

Өнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр тохиож буй. 1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд улс үндэстэн бүр ахмадуудаа сонсдог, ахмадуудын эрхийг эдлүүлэх, хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэдэг.Ахмадууд бол бидний амьдарч буй өнөөдрийн нийгмийг бүтээж, улс, орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Гэвч өнөөдөр бид ахмадуудын эрх ашиг, эрүүл мэнд, нийгмийн асуудал гээд тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

2025 оны 1 дүгээр сарын нэгнээс тэтгэврийн доод хэмжээг 689,000 төгрөг болгон нэмэгдүүлж шинэчлэн тогтоосон. Энэ нь  ахмад настнуудын орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа ч, үнийн өсөлт, амьдралын өртөг, эрүүл мэндийн зардлуудтай харьцуулахад бага.  Өнөөдөр МУ-д 500,000 орчим  ахмад настнууд бий. Тэдгээрийн  60 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд 50,000 орчим ахмадууд 100 хувь тэтгэврээ зээлд суутгуулдаг байна.

 Ахмад настнуудын хувьд насны онцлогоос шалтгаалж дийлэнхи нь  суурь өвчлөл ихтэй, байнгын эм тариа хэрэглэдэг. Гэвч өнөөдөр ахмадуудын авч буй тэтгэвэр хүний анхдагч хэрэглээ бүү хэл эм тариандаа ч хүрэлцэхгүй байгаа юм. Тэр тусмаа ганц биеэр амьдардаг, туслах, харж хандах үр хүүхэдгүй  ахмадуудад амьдрах тун бэрх. “НИЙГМИЙН ДААТГАЛ НЬ ТАНЫ АМЬДРАЛЫН БАТАЛГАА” гэх боловч бага тэтгэвэр авч байгаа ахмауудын хувьд баталгаа бож чадахгүй байна. Уг нь бол хийж бүтээх чадамжтай залуу насандаа улс эх орныхоо төлөө ажиллан, авсан цалин орлогоосоо нийгмийн даатгал төлж насны бөгсөнд тэтгэврээ аван сэтгэл тайван амьдрах ёстой ч тэд өнөөдөр зээлнээс зээлийн хооронд амьдарсаар. 

Амь зуух ч тэнхэлгүй байгаа ахмадуудын баярын өдөр бол ӨНӨӨДӨР. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна