Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна

Admin
2025/10/01

Олон улсын ахмадын баярыг НҮБ 1990 онд зарласан бөгөөд Монгол улс 1992 оноос хойш энэ өдрийн тэмдэглэж иржээ. Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Өнөөдөр Монгол улсын нийт хүн амын ойролцоогоор 9.8 хувийг ахмадууд эзэлж байгаа тухай мэдээлэл байдаг. Ирээдүйн хэтийн судалгаагаар 2050 онд энэ нь 19 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Ахмад настнуудын дунд эрэгтэйчүүд 40.3 хувь, эмэгтэйчүүд 59.7 хувийг эзэлдэг гэсэн мэдээлэл байдаг. Өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн хамгийн өндөр настан нь 121 настай  байгаа аж. Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүрх, ур чадвараа зориулсан ахмад настнууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна