Б.Буманцэцэг: Монголд анх удаа дэргэдээ эмнэлэгтэй, үнэгүй үржил хаадаг, муурын асрамжийн газар нээнэ

А.Булганчимэг
2025/09/27

 Бид энэ удаад “Cotton cat” кафег онцолж байна. Муурын кафед ирснээр төрөл бүрийн үүлдрийн муурын кафед ирж төрөл бүрийн үүлдрийн мууранд хүрч мэдэрснээр стресс буурах ач холбогдолтой байдаг. Гэвч амьтанд хайртай хүн бүр муурын кафед үйлчлүүлдэггүй байна. Учир нь тухайн “Cotton cat” муурын кафед гурван жилийн хугацаанд 13 үүлдрийн муураа үйлчлүүлэгчдэд алуулжээ.

“Cotton cat” кафен үүсгэн байгуулагч Б.Буманцэцэг: Манай муурын кафе 2022 оны 12 дугаар сарын 10-нд нээгдсэн. Ерөнхийдөө 30 мууртай нээгдсэн. 18 үүлдрийн 30 мууртай. Бүгдийг нь зургаан улсаас цуглуулсан. Ингээд Монголд үүлдрийн мууртай муурын кафе нээсэн. Одоо болохоор 132 мууртай байна. 132 мууртай байж байгаад тэдний 96 нь аврагдсан ээж зулзагууд байгаа. Ерөнхийдөө хүмүүс орж ирж хор өгөөд. Нийтдээ гурван жилийн хугацаанд 13 муур нас барсан байна. 13 муур нас барсан болохоор. Хэлэхийн бол abyssinian, main coon, british, turkish angor. Ерөнхийдөө үнэтэй үүлдрийн муурууд байгаа. Russian blue. Үнэлгээнийх нь хувьд 2000 еврогоор авсан муур байгаа. 2000 доллароор ч авсан муур байгаа. Нас барсан муурууд. 1-3 настай муурууд байсан. 30 муураас минь 13 нь нас барсан болохоор цаашдаа Cotton-г ажиллуулахын тулд. Энэ газрыг байлгахын тулд үлдсэн мууруудаа хурааж байгаа. Мууранд дургүй хүмүүс бас байгаа. Дээрээс нь маш их атаархал. Яагаад гэвэл Монголд ийм олон үүлдрийн мууртай хүн надаас өөр байхгүй. Яг үнэндээ хэлэхэд гучин хэдэн үүлдрийн мууртай. Дээрээс нь бүгдээрээ чиптэй. Бүгдийнх нь эрүүл мэндийг хангачихсан. Вакцин туулгадаа хамрагдчихсан. Ийм гоё болгоод өсгөсөн ийм хүн байхгүй. Үнэлгээний хувьд 4-24 саяын муурууд. Хүмүүс орж ирээд нэг приүсийн үнэтэй амьтан энд зогсож байна гээд байдаг. Ийм олон ийм муурууд байхгүй болохоор атаархал гэж бид бодож байгаа. Дээрээс нь мууранд дургүй хүмүүс бас байгаа.

“Cotton cat кафе янз бүрийн өнгө зүстэй, өвөрмөц үүлдрийн муурнуудаа дахин үхүүлэхгүйн тулд кафегаасаа үүлдрийн мууруудаа хураахаар шийджээ. Гэхдээ энэ нь муурын кафе хаагдана гэсэн үг биш юм. Цаашид өөрсдийн гудмаас аварсан мууруудаа эмчлүүлж, сургаад кафедаа авчран, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх юм байна. Мөн тус кафе Монголд анх удаа дэргэдээ мал эмнэлэгтэй, олон улсын стандартын амьтны асрамжийн газар байгуулахаар болжээ. 

“Cotton cat” кафен үүсгэн байгуулагч Б.Буманцэцэг: Энэ байрны Б1 давхарт нээж байгаа. Том талбайгаар нь. Надад одоо 30 сая төгрөг хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө. 30 сая төгрөгийг юунд зарцуулах вэ гэвэл хагалгааны өрөө гаргаад, тэндээ эмчтэй байх юм. Яг стандартын дагуу асрах газар. Хана гэхэд pvc байх хэрэгтэй. Будахгүй pvc байх ёстой. Шал нь эмнэлгийн хулдаас байх ёстой. 100 зулзага байх асрамжийн газар нээх гээд байгаа юм. Ерөнхийдөө гурван жилийн дараа муур үрчилж авдаг хүмүүс байхгүй болно. Яагаад гэвэл муур гэдэг амьтан 15-21 жил амьдарна. Гэрээрээ дүүрэн мууртай айл гэж байхгүй шүү дээ. Үсрээд л 1,2 муур тэжээнэ. Муур гэдэг амьтныг үрчилж авдаг хүн байхгүй болно. Тэгэхээр гудамжинд бүр их муур гарч ирнэ. Тэрнээс сэргийлээд би мянга кафегаараа үрчлээд нэмэргүй юм байна. Үржил хаадаг эмнэлгийн зориулалттай асрамжийн газар байх ёстой юм байна. Тэнд дээрээ үржлийн үнэгүй хаах ёстой юм байна. Гээд ийм юм хийчхээд шийдээд явж байна. Жилд багадаа гэр хороололд байгаа айлуудын 500 эм муурын үржлийн үнэгүй хаая. Өөрсдийнхөө өвөрч байгаа муурыг биш шүү дээ. Үржлийн үнэгүй хаая. Гудамжинд явж байгаа эр амьтдын хүн гудамжинд яваад амьтан бариад төмсөгтэй байвал манайд үнэгүй үржлийн хаагаад буцаагаад тавь. Ядаж тэр чинь цаашаа үржихгүй. Тийм зорилготой. Миний асрамжийн газрын зорилго тэр байхгүй юу. Тэгэхээр надад хэрэгтэй байгаа юм. Хүмүүс над руу их комментоор орж ирээд ингээд байгаа байхгүй юу. Юун муурын асрамжийн газар. Хүүхдийн юм хийгээч. Хүүхдэд зориулсан газрууд зөндөө байгаа. Амьтанд зориулсан эмнэлгийн стандартын гэсэн нэг ч газар Монголд байхгүй. Улс хийхгүй. Цаашдаа хэн ч хийхгүй. Тэгэхээр нэг хүн ч болтугай хийгээд эхэлбэл дагаад амьтан амьтнаараа дагнаад хүмүүс хийгээд эхэлнэ. Аан стандарт нь ийм байдаг юм байна. Дуурайгаад бүгд хийгээд эхэлнэ. Тэгэхээр гудамжинд байгаа амьтад багасна.

“Cotton cat” кафегийн үүсгэн байгуулагчийн зүгээс Монголчуудыг амьтан хайрлах гэдгийг хоол өгөх гэж ташаа ойлгодог болохыг хэлж байлаа. Муур жилд гурван удаа үржилд ороод 20-36 зулзага гаргадаг байна. Тухайлбал, 50 муур нэг жилийн дараа 1500-1800 болж үрждэг гэсэн үг. Гудамжны муур, нохойд үржил хаалгах мэс ажилбар хамгийн их хэрэгцээтэй


 байдаг. Иймээс тэднийг хайрлаж байвал боломжтой бол үржил хаалгах мэс засал хийлгээд орхих нь олон амьтан өвдөж, өлсөж үхэхээс аврах боломжтой үр дүнтэй хайрлах арга юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна