Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлага 09.22-ны өдрийн 14:40 цагт ОБЕГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрлийн ажиллагааг хийж байна.
Эрлийн багт нэмэлтээр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С. Ганболдоор ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, 2 эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр хөдөлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна