Т.Аззаяа:​Хүдэрт агуулагдах ураны хэмжээ 0.009 хувь, торийн агууламж 0.028 хувь агуулагдаж байна гэсэн үр дүн гарсан байдаг

Admin
2025/09/23

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан Халзан бүрэгтэй  орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Сонсголын үеэр “Газрын ховор элемент болон түүний хүдэр баяжмалыг хэрхэн боловсруулах арга технологи”-н талаарх дүгнэлтийг шинжээч, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа мэдээлэл өглөө.

Газрын ховор элемент нь Менделеевийн үелэх системийн лантоноидын группт 15 бүлэг элемент байдаг бөгөөд үүнтэй химийн шинж чанараараа төстэй Итрий, Скандий гэх хоёр химийн элемент нэмэгдээд нийт 17 элементийг газрын ховор элемент гэж нэрлэдэг. Энэ бүлэг элементийг Церийн бүлгийн буюу хөнгөн, Итрийн бүлгийн буюу хүнд гэж ангилдаг. Газрын ховор элемент нь ховор гэсэн нэртэй хэдий ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан шинж чанартай. Баяжуулалтын болон боловсруулалтын нарийн арга технологийг шаарддаг онцлог элемент. Дэлхий дахинаа өндөр технологийн түүхий эдэд өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд цаашид анагаах, батлан хамгаалахын салбарт, сансрын технологи, хайбрид системийн түүхий эдэд өргөн ашиглагдаж байна.

Газрын ховрын элементийг агуулж буй эрдэс хүдрийн хувьд өнөөдрийн байдлаар 250 гаруй газрын ховор элементийг агуулсан эрдэс мэдэгдэж байгаа бөгөөд эдгээр нь карбонат, фосфат, оксид, галид, силикат гэж 5 ангилж байна. Эдгээрийг агуулдаг эрдсүүд нь тодорхой хэмжээнд уран, торийг агуулдаг. Өөр бусад алт зэс зэрэг ашигт малтмалын эрдсүүдийг бодвол уран торийг бага хэмжээгээр агуулна. Уран, тор нь дэлхий дээрх бүх л төрлийн эрдсүүдэд ажиглагддаг.

Хүдэрт агуулагдах ураны хэмжээ 0.009 хувь, торийн агууламж 0.028 хувь агуулагдаж байна гэсэн үр дүн гарсан байдаг.

Дундговь аймаг дахь ураны “Зөөвч овоо” орд болон газрын ховрын элементийн “Халзан бүрэгтэй” хоёр ордыг харьцуулбал, боловсруулах процессийн химийн арга нь хоёр өөр. “Халзан бүрэгтэй” ордыг ил аргаар олборлож, баяжмалыг нь химийн аргаар боловсруулдаг бол “Зөөвч овоо” ордын хувьд газрын дор уусган олборлодог. Ийм хоёр ялгаатай өөр ордууд" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна