Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр"Энэ асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлж байгаа компани болон холбогдох төрийн байгууллагууд ч ажиллах шаардлагатай. Тэр тусмаа ЕБС-д байхаас нь физик, химийн мэдлэг сайтай болгохгүй бол үелэх системээ ч мэдэхгүй байна. Эерэг, сөрөг талыг нь мэдэхгүйгээс болоод бусдын хэлсэн зүйлд амархан автаж, тархиа угаалгаад байна.Газрын ховор элементийн хайгуул, боловсруулалтын дийлэнх хувийг БНХАУ-ын Баян-Овоогийн орд хийж байна.Энэ ордын жилд олж байгаа орлого нь Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэнэ. Иймд энэ төсөл бол эдийн засаг, стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Халзан бүрэгтэй ордод цацраг идэвхт газрын ховор элемент байхгүй. Иймд газрын ховор элементээс үүдээд малын ургийн гажиг үүссэн биш харин малын эрүүл мэнддээ анхаарч мал эмнэлгийнхээ газартай сайтар хамтарч ажиллахыг зөвлөж, уриалж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна