А.Баяр: Зам дагуух зогсоолыг нэмэгдүүлж, хувийн зогсоолыг түрээслэх боломж нээнэ

Admin
2025/09/22

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцсэн байна. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын төлөвлөгөөний талаар Ерөнхий Архитектур Ч.Төгсдэлгэр танилцуулжээ.

НЗД-ын захирамжаар нийслэл Улаанбаатар хотод 40 байршилд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэлээ.

НИТХ-ын дарга А.Баяр их багтаамжийн зогсуулуудыг төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлүүд нь хийгээд явах нь зөв. Харин 1-р эгнээ буюу зам дагуух зогсоолуудыг орхигдуулж болохгүй. 1-р эгнээний зогсоолуудыг нэмж барих боломжит байршлуудыг гаргаж танилцуулахыг Ерөнхий архитектурт үүрэг болголоо. Мөн иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффиссынхоо зогсоолыг шөнө түрээслэдэг болгох боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна