Завхан аймагт өчигдөр шөнө 26 см цас оржээ

А.Булганчимэг
2025/09/22

Завхан аймгийн хэмжээнд 09 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумдын нутгаар 0-26 см цас орсны улмаас замын зорчих хэсэгт хальтаргаа гулгаа ихээр үүссээд байна.

Загастайн давааны замын зорчих хэсэгт автомашин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссээд байгаа тул хэвийн болтол зорчихгүй байхыг зөвлөж байна.

Ард, иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна