ЭМДЕГ: Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

Admin
2025/09/22

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар улсын хэмжээнд хэрэгжиж буй эрт илрүүлэг, үзлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар мэдээлэв.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэгийн үйл ажиллагаа энэ сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар зогсжээ. Энэ нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд иргэдийн дунд хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгтэй холбоотой үйл ажиллагааны санхүүжилт түр хугацаагаар зогссонтой холбоотой юм.

ЭМДЕГ-ын мэдэгдэлд дурдсанаар, эрт илрүүлгийн санхүүжилтийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс өмнө дахин эхлүүлэх эсэхийг тодорхой болтол үзлэгийг хүлээлгэн, түр зогсоох шаардлага үүсжээ. Иймд иргэд энэ хугацаанд шинээр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжгүй бөгөөд өмнө нь эхэлсэн үзлэг, шинжилгээ мөн саатахыг албаныхан анхааруулж байна.

May be an image of text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна