Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн ''Морогийн-Ар'' гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252 км-т, сумын төвөөс 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Улмаар аймгиийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сум дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж 2025.09.21 ний өдөр цурманд оруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна