Өнөөдөр Улаанбаатар хотын орон сууцны 60 хувийх нь дулааныг залгасан байна. Харин маргааш үлдсэн 40 хувийн орон сууцанд дулааныг залгахаар төлөвлөжээ. Дулааны эх үүсвэрийн залгалтын хувьд 9 дүгээр сарын 12 ноос эхлэн 3 дугаар дулааны цахилгааны станцыг залгаж эхэлжээ. Харин маргаашнаас амгалангийн дулааны цахилгаан станцыг залгаж эхлэх юм. Мөн 10 дугаар сарын 1-нээс аж ахуй нэгжийн дулаан залгагдаж эхлэх үеэр дулааны цахилгаан станц 2-ийг дулааны эх үүсвэрт залгаж эхлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна