Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд зам тээврийн осол гарсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр ОБЕГ-т бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход "ND4240" /Зүтгүүр/ осолдож, 49 настай, эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргасан байна. Улмаар осолдсон эрэгтэйг СХД-ийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна