​“Эрдэнэс Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулна

Admin
2025/09/10

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эхлүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

May be an image of 2 people and text

Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс баяжуулахад ойролцоогоор 1 сая тонн хаягдал нүүрс гарна. Энэхүү хаягдал нүүрсийг дахин боловсруулснаар 200-300 мянган тонн баяжуулсан нүүрс гарах боломжтойг “Эрдэнэс ҮТП” ХХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтарсан туршилтаар баталгаажуулжээ. Туршилтын үр дүнд үндэслэн хаягдал нүүрс дахин боловсруулах үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулж 2026 онд ашиглалтад оруулахаар тооцоолсон байна.

Дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК хаягдлаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, хаягдалгүй эдийн засагтай уул уурхайн компани болох юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна