Энэ сарын 8-ны 09.40 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын зургаадугаар багийн нутаг, Алт толгойд "Тарвага үхсэн байна" гэсэн дуудлагаар холбогдох албан хаагчид очиж, үхсэн тарвагыг Хөвсгөл аймгийн Зоонозын төвд шинжилгээнд өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Мөн өнөө өглөө /09.09/ Сүмбэр багт "Тарвага үхсэн байна" гэх дуудлагаар холбогдох албан хаагчид очиж устгал хийжээ. Иймд иргэд та бүхнийг шинжилгээний хариу гартал анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна