Хөвсгөл аймагт тарваган тахлын 22 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Admin
2025/09/08

Хөвсгөл аймагт 22 хүн тарваган тахал өвчнөөр өвчлөөд байна. Мөн 88 хүнийг тусгаарлажээ. Тарваган тахал өвчний анхны тохиолдол Цагаан-Уул суманд бүртгэгдэж, тахлаар өвчилсөн нэг иргэн нас баржээ. 

Аймгийн онцгой комисс Цагаан-Уул, аймгийн төв буюу Мөрөн сумыг халдварын голомт гэж үзэн өчигдрийн /2025.09.07/ 23.00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Хөл хорио 7 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хичээл цахимд шилжиж, олон нийтийн бүх арга хэмжээг цуцлаад байна.

 Цагаан-Уул суманд тарваган тахал өвчний дэгдэлт явагдаж байгаа учраас тарвага болон бусад ангын мах хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Мөн аймгийн хэмжээнд иргэд амны хаалт зүүж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

  Тарваган тахал өвчин цус, уушгинд халдварласан бол хүнийг 24-72 цагийн дотор үхэлд хүргэдэг маш аюултай тахал юм. Тарваган тахал өвчин коронавируст халдвараас 2-3 дахин илүү аюултай, үхлийн халдвар гэж үздэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна