"Эрдэнэт" дулааны цахилгаан станцад гарсан галыг бүрэн унтраажээ

Admin
2025/09/04

Орхон аймагт өчигдөр /2025.09.03/ Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн Эрдэнэт салбарт гал гарч, дэлбэрэлт болсон. Үүний улмаас тус станцаас хангагддаг найман аймаг, 143 суманд цахилгааны тасалдал үүссэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Энэ талаар Эрдэнэт аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад, “Орхон аймгийн Баян-Өндөр сум 220 кВт-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гал түймэр есдүгээр сарын 3-ны 18.55 цагт гарсан. Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийг оройн 19.43 цагт бүрэн унтраасан. Мөн станцаас хангагддаг найман аймаг, 143 сумыг цахилгаанаар бүрэн хангасан. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эрчимт эмчилгээний тасаг, хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр хэсэг хангагдаж ажилласан. Үүнээс гадна эрчимт эмчилгээнд нэг хүнд өвчтөн, тусламж үйлчилгээ хэвийн, хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд орсон хүүхэд байхгүй байлаа. Үүссэн гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд, гал алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас шалгалтыг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна