Гандангийн дэнжийн хөгжлийн төсөлд 24 тэрбум төгрөг төсөвлөжээ

Admin
2025/09/03

Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг 2021 онд гаргаж зураг төсөл, барилгын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс 7 тэрбумын санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгаад ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл зогсоогоод байв. Тэгвэл уг төслийг үргэлжлүүлэхээр болж, 2027 онд дуусгахаар Засгийн газраас төлөвлөжээ. Энэ дагуу уг ажлын төсөвт 2026 онд 6 тэрбумыг төсөвлөсөн байна. Харин үлдэгдэл санхүүжилтийг 2027 оны төсөвт тусган дуусгах бололтой. 

Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас 2021 онд аргасан бөгөөд тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар "Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой. Тухайн орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгоно хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа" гэдгийг хэлж байв.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.100.227
7 цагийн өмнө
0
0
Уг нь хэрэгждэг бол сайхан л санаа байна... Олон жил яригдаад юу ч хийдэггүй шүү дээ!!!
Хариулах