Үндэсний соёл амралтын хүрээлэнд зөвшөөрөлгүй барилга барьж байсныг зогсоолоо

Admin
2025/09/03

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлыг зогсоожээ.

“Юби роботикс” компани тухайн газрыг түрээсээр авч, саарал ус ашиглах автомашин угаалгын газрыг барьж эхэлжээ. Гэвч барилгын зөвшөөрөл, зураг төсөл, барилгын ажлын даалгавар зэрэг шаардлагатай бичиг баримтыг аваагүй байсан тул  ийнхүү ажлыг нь зогсоосон байна. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаярын хэлснээр, компанид торгууль тавьж, барьсан байгууламжийг богино хугацаанд буулгуулахаар болсон. Хэрэв заасан хугацаанд нураахгүй бол улсын зардлаар буулгаж, гарсан зардлыг зөрчил гаргасан байгууллагаар төлүүлнэ. 

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн тухайн газрыг амралт, зугаалгын зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга бариулах эрхгүй аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна