СУРВАЛЖИЛГА: Монголын оюун ухааны академийн сургалтад явсан сурагчид математик, монгол хэл гэх хичээлдээ илт сайжирчээ

А.Булганчимэг
2025/09/01

Хотын төвөөс алслагдсан гэр хорооллын бүсэд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, сургалт хөгжлийн төв хомс байдаг. Тэгвэл СХД-ийн наймдугаар хороо буюу Баянхошуунд Монголын оюун ухааны академи салбараа нээгээд хэдийн хоёр жилийн хугацааг үдсэн байна. Сурагчид Баянхошууны Оюун ухааны академийн сургалтад сурснаас хойш хурдан тоо бодож, хурдан сэтгэж хичээлдээ сайжирч онц дүн авдаг болжээ. Сурагчдаас энэ тухай тодрууллаа,

Сурагч Б.Оюунтөгс: Хичээлдээ сайжирсан. Ой тогтоолт бас сайжирч, IQ тал руу хөгжиж өгсөн. Математикийн хичээлдээ илүү сайжирсан. Өмнө дундаж дүн авдаг байсан бол одоо бүх шалгалтад 90-ээс дээш дүн авдаг болсон.

 Ихэр сурагчид Б.Энхжин Б.Мөнхжин: 3 болон 4 секундийн дотор багшийн өгсөн тоог хуруугаараа боддог. Гэртээ байхдаа тоо бодож уралддаг. Хэн хэн ч ижилхэн тоогоо бодож дуусдаг. Сургалтад явснаас хойш математикийн хичээлдээ сайжирсан.

Баянхошуу Монголын оюун ухааны академид хоёр жил суралцсан сурагч А.Тулга: Монгол хэлний хичээлдээ муу дүн авдаг байсан. Одоо бол ихэнхдээ 100 хувийн дүн авдаг болсон.

Оюун ухааны академи хүрдээс эхлээд ой тогтоолын үндсэн 10 дасгалыг мэргэжлийн түвшинд шат дараалалтай заадаг. Ой тогтоолтын дасгалуудыг тогтмол  хийснээр хүүхдүүд анхаарал төвлөрөлт, үр дүнтэй сонсох чадвар, хурдтай суралцах, асуудлыг хурдан зөв дүгнэн шийдвэрлэх, математик тооцоолол, хүчирхэг төсөөлөл, өөрийгөө илэрхийлэх чадвар, оюуны өндөр чадамжтай болдог байна. Тухайлбал, Хүн хуанли гэх сонирхолтой ой тогтоолтын дасгалыг хүүхдүүд хийх дуртай байдаг гэнэ. Тус дасгал нь хүн төрсөн он сар өдрөө хэлэхээр ямар гаригт төрснийг бодож олдог дасгал юм.  Харин Монголын оюун ухааны академийн зүгээс “сургалтад сурсан сурагчид эхний нэг жилийн хугацаанд 1000-10 мянган цифрийн дотор нэмж хасдаг болдог бол хоёр жилийн хугацаанд 2 оос 8 оронтой тоог үржиж сурдаг” гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна