Шинэ орон сууцны хорооллууд ус зайлуулах системээ шийдээгүй бол торгууль тавьж, барилгын зөвшөөрлийг олгохгүй

Admin
2025/09/01

Нийслэл энэ жил ус зайлуулах 16.3 км урт шугам хоолойг шинээр угсарсан. Ирэх жил 30 км хоолой угсарна. Гэвч барилгын компаниуд усны хаялгаа нийтийн эзэмшлийн зам талбай руу гаргахын зэрэгцээ зарим нь санаатайгаар шугам хоолойг эвдэж байна.

Энэ үйлдлүүдийг таслан зогсоож, хяналт шалгалт явуулж, зөрчлийг арилгуулан, учруулсан хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ус зайлуулах шугам сүлжээ, системийг бүхэлд нь шалгаж, аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны төлөвлөлтөө хийнэ. Мөн шинэ орон сууцны хорооллууд ус зайлуулах системээ шийдээгүй бол торгууль тавьж, алдаагаа засах хүртэл дараа дараагийн барилгын зөвшөөрлийг олгохгүй.

Бид нэг хотод амьдарч байгаа. Зэрлэг капитализмын зарчмаар ашиг хонжоо олохоор улайрч нийтэд хор учруулдаг байдлыг шат дараатай хална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна