Х.Нямбаатар:Сурагч, багачууддаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

Admin
2025/09/01

2025-202 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэл хотын дарга Х.Нямбаатар сурагч, багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Өнөө жил нийслэлийн хэмжээнд 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд хүсэлт гаргасан 135.582 хүүхдийг бүгдийг нь хамруулах таатай мэдээг дуулгая. Харин ерөнхий боловсролын 326 сургуульд 412.273 сурагч суралцана.

Нийслэлийн удирдлага энэ жил ЕБС-иудад “Сүүн дархлаа” зорилтод хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд сургуулийн автобусны тоог 100 гаруйгаар нэмж, 296-д хүргэлээ.

Мөн улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод он дамжин барьж буй болон 2025 онд шинээр эхлүүлэхээр батлагдсан 43 сургууль, 67 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 22 цогцолбор, 7 спорт заал буюу нийтдээ 139 байгууламжийн ажлыг эхлүүлж, 30 гаруйг нь ашиглалтад оруулаад байгаа билээ.

Үүнээс гадна нийслэл, дүүргийн 2025 оны төсөвт боловсролын 177 байгууллагын барилгын их засварт 27.1 тэрбум төгрөг төсөвлөж, төлөвлөсөн ажлууд шувтарлаа. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29-р сургуулиас эхлүүлээд олон жил засвар хийгээгүй барилга, байгууламжид их засвар хийлээ. Ирэх жилүүдэд нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа улам нэмж, анхаарч ажиллана.

Сурагч, багачууддаа сурлагын өндөр амжилт хүсье


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна