Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана. Тодруулбал, Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор хавсралтад заасан нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил, эхлэх дуусах цагийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 07:00-16:00, есдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 08:00-17:00 цаг байхаар тогтсон юм. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нээс 08:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна