УИХ-ын гишүүн Ч.Анар: Бүх төрлийн тамхины татварыг огцом нэмэгдүүлнэ

Admin
2025/08/28

УИХ-ын гишүүн Ч.Анар: 

 "Электрон тамхийг 10-аас дээш насны хүүхдүүд татаж байна. Электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хамрагддаггүй. Бид Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Энэ төсөл батлагдсанаар электрон тамхийг янжуур тамхины нэгэн адил авч үздэг болно. Өнөөдөр электрон тамхийг электрон бараа гээд хилээр оруулж ирж байна. Монголд өнөөдөр бүх төрлийн тамхи хямдхан үнэтэй байгаа. Энэ нь хүссэн хүн бүр, хүүхдүүд татах боломж олгож байна. Тиймээс Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тамхины татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.34
6 цагийн өмнө
0
0
Bas iim gushuuntser bdg ym uu ? zugeer suuhaar tamhiaraa oroldoj suudag bhnee .
Хариулах