Сэлэнгэ аймагт их хэмжээний ган гачиг болж, олон жилийн дунджаас хэд дахин бага хур тунадас орсон талаар нутгийн иргэд болон холбогдох байгууллагууд мэдээлж байна. Үүний улмаас тариалангийн талбайн ургац багасаж, гол мөрөн татарч, усны түвшин эрс буурч, ой хээрийн түймэр ихээр гарч байгаа билээ.
Харин энэхүү байгаль цаг уурын өөрчлөлт нэгэн түүхэн олдворыг ил гаргах нөхцөл болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн нутаг дахь Хараа голын усны түвшин багасаж татарсан хэсгээс эртний чулуун тээрмүүд олджээ.
Уг олдвор нь нэн эртний үйлдвэрлэлийн хэрэглүүр байж болзошгүй бөгөөд тухайн бүс нутагт эрт цагт хүн суурьшиж, газар тариалан эрхэлж байсныг гэрчлэх соёл археологийн үнэ цэнтэй баримт болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна