Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хяналт, шалгалтыг эрчимжүүллээ.
Тодруулбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан байна.
Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгаж ажилласан аж. Урьдчилсан байдлаар Монгол Улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэнээс илэрсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна