10-р хорооллыг “on street” зогсоолтой иж бүрэн гудамж болгон тохижуулна

Admin
2025/06/26

БГД-ийн 5, 6 дугаар хороонд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төслийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоол гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэллээ. Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулна. 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “10 дугаар хороолол орчим нь нийт 5 хороог хамардаг бөгөөд 40-50 мянга гаруй оршин суугчтай учраас ачаалалтайд тооцогддог. Тийм учраас энэхүү 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол нь чухал хэрэгцээтэй. Мөн тухайн хэсэгт дулааны шугам болон худаг байрладаг учраас бүхэлд нь асфальтаар хучилгүйгээр зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна