Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Дорнод, Хөвсгөл аймагт нийт 14 түймэр асаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Цагааннуур, Алтанбулаг суманд одоогоор түймэр асаж байна. Дээрх түймрүүдээс найман түймрийг цурамд оруулж, таван түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Тужын нарсанд гарсан түймэр хамгийн том талбайг эзлэн шатаж байна.
Төвийн бүс нутгаар асар өндөр хуурайшилттай байгаа тул иргэдийг галын аюулгүй байдлаа сайтар сахихыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна