Энэ сарын 25-ны өдөр болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадулам томилогдож, албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна.
Д.Лхагвадулам нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж, байгууллагын стратеги менежмент, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд манлайлан оролцож ирсэн туршлагатай аж. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь цаашид үндэсний спорт, соёл урлагийн арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд шинэ удирдлагын багтайгаар үр дүнтэй ажиллахаар боллоо гэв.
Өмнөх гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна