Сэлэнгэ аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Admin
2025/06/26

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын 2025 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/333 тоот аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай захирамжийг гаргасан байна. Онцгой комиссын шуурхай хуралдаанаар аймгийн сумдуудад гарч буй ой хээрийн түймэртэй холбогдуулан сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн анги, алба, хүн хүч, нөөц, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах талаар сумын онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өгчээ.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж Алтанбулаг сумын түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2025 оны зургадугаар сарын 22-нд Тужийн нарсны тусгай хамгаалалттай газрын Доргон толгой гэдэг газар анх ой хээрийн түймэр гарсан. Түүнээс хойш өнөөдөр тав дахь өдрөө гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Анх гарсан түймрийг унтрааж байгаад дахин гал алдсан. Өчигдөр буюу зургадугаар сарын 25-нд нэмж гурван газар гал түймэр гарсны хоёрыг нь бүрэн унтраасан. Нэг газарт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Иргэд сайн дураараа тусалж, гал түймрийг унтраахад оролцож байгаа" гэдгийг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна