Бамбай хоншоорт могойд бага насны хүүхэд хатгуулжээ

Admin
2025/06/25

Бамбай хоншоорт могойд бага насны хүүхэд хатгуулсан гэх дуудлага Гэмтэл согог судлалын төвд иржээ. Он гарснаас хойш энэ сарын 25-ны байдлаар могойд хатгуулсан 8 тохиолдол бүртгэгдэж үүнээс 5 тохиолдол 0-15 насны хүүхэд байсан талаар холбогдох албанаас мэдээллээ.

Өнгөрөгч 2024 онд бамбай хоншоорт могойд хатгуулсан 6 тохиолдолд ГССҮТ-ийн ажилчид шуурхай арга хэмжээ авч тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан болон хатгуулсан тохиолдолд нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, Нийслэлийн байгаль орчны газар, Сүхбаатар дүүрэгт байрлах ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төвд хандана уу.

Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх

  • Ой мод бут сөөг асгаттай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
  • Могой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
  • Өндөр авс, буттай газраар явахаас зайлс хийх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
  • Хүүхдийн тоглоом, гадуур явсан тэргийг тогтмол шалгахыг холбогдох албанаас зөвлөж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна