Гандантэгчинлэн хийдийг гадаад жуулчид үзэж сонирхоход 20 мянган төгрөг төлнө

Admin
2025/06/24

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг гадаад жуулчид үзэж сонирхоход 20 мянган төгрөг төлнө. Өмнө нь энэ төлбөр нь 7000 төгрөг байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 1-нээс төлбөрөө бараг гурав дахин нэмсэн байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 318.385 жуулчин ирсэн байна. Нэг өдөрт ирэх жуулчдын тоо 4000 давжээ. Гадаад жуулчдын олноор зорин очдог газрын нэг бол Гандангийн дэнж буюу Гандантэгчинлэн хийд байдаг.

Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж.

Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргаж байжээ. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байж. Зарим мэргэжилтнүүд Гандангийн гэр хорооллыг гудамжны системээр хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв.

Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий. Гудамж бүр өөр өөрийн онцлог, аялал жуулчлалын бүс болох боломжтой.

Хамгийн сүүлд 2014-2015 онд мэргэжилтнүүд түүх дурсгалын байгууламжид суурилсан аялал жуулчлалын цогцолбор болгох бүрэн боломжтой гэх тооцоо судалгааг хийжээ. Гэвч бас л төрийн дэмжлэг, бодлого дутсан. Харин  2025 оны улсын төсөвт Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгох хүрээнд зураг төсөв, барилгын ажилд 9.2 тэрбум төгрөгийг тусгасан талаар өмнө нь мэдээлж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна