Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав

Admin
2025/06/24

ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРРЕТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

????Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав.

Элчин сайд хатагтай Пиккаррета Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд сайд Ж.Чинбүрэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Тэрбээр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг сэргээж, идэвхжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлж болох зарим арга хэмжээний талаар санал солилцлоо. Тухайлбал, хавдар судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ-судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг Италийн нэр хүндтэй олон улсын төвийн эрдэмтэн профессоруудыг Монгол Улсад урьж хамтарсан хурал зөвлөгөөн зохион байгуулах, Монгол, Италийн эмч мэргэжилтнүүд монгол орны алслагдмал орон нутгийн иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэх, цаашилбал, хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах зэрэг чиглэлээр ажиллах боломжтой гэв.

????Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Элчин сайдын зүгээс дэвшүүлсэн хамтын ажиллагааны санал, санаачилгуупыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлээд, Итали Улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах бусад боломжийн талаар сайтар судлан ажил хэргийн шугамаар холбогдож шуурхай ажил хэрэг болгохад анхаарч ажиллахаа нотлов


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна