33 настай эмэгтэй Хаан банкны салбарт хуурамч валют солиулах гэж байгаад баригджээ

Admin
2025/06/24

Энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнгэр плаза” худалдааны төвийн Хаан банкны салбарт хуурамч 45,000 тэнгэ, 200 Евро солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эмэгтэй “Н” нь тус банкны салбарт хуурамч 45000 тэнгэ, 200 евро солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд "Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна