Өчигдөр Туул голд бага насны хүүхэд живж, амиа алджээ

Admin
2025/06/24

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 23-ны өдрийн 14:53 цагт ОБЕГ хүлээн авсан. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар “Туул” голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварсан байсан.

Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн тухай онцгой байдлын албанаас мэдээллээ. 

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна