Говь-Алтай аймагт үер бууж, айл, аж ахуйн нэгж усанд автжээ

Admin
2025/06/23

Говь-Алтай аймагт өчигдөр /2025.06.22/ үер бууж, 13 айлын гэр, есөн хашаа, нэг аж ахуйн нэгжийн барилга усанд автсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт 2025 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 18.45-19.50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  нийт 13 өрхийн 13 гэр, есөн хашаа, нэг аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг 25 метр шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулан ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна