Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний 1042 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 81 хувь нь вакцингүй хүүхдүүд байсныг дүүргийн ЭМТ-өөс мэдээллээ.
Сургуулийн халдварын голомтын ойрын хавьталын дархлаажуулалтаас 439 хүүхэд татгалзсанаас 130 хүүхэд халдвар авсан байна.
Товлол болоогүй 9 сартайгаас доош 43 хүүхэд халдвар авснаас 10 гаруй хүүхэд сургуулийн насны халдвар авсан ах, эгчээсээ халдварласан, 5 хүүхдийн эцэг, эх нь товлолын дархлаажуулалтаас татгалзсан байна.
-Яагаад дархлаажуулалт зайлшгүй хэрэгтэй вэ.
•Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга.
•Халдвар авсан тохиолдолын 81 хувь нь вакцингүй, хавьталын дархлаажуулалтаас татгалзсан 130 хүүхэд өвдөж, 9 сартайгаас доош нярай хүүхдүүд халдвар авч хүндрэх, амь насны эрсдэлтэй байгаа аж.
Та юу хийх хэрэгтэй вэ.
1. Хүүхдийнхээ вакцинжуулалтын бүрэн тунтай эсэх, нөхөн дархлаажуулалтанд хамрагдсан эсэхийг "И-Монголиа"-гаас шалгах, мөн хүүхдийн ягаан дэвтрээ ӨЭМТөв дээрээ авч очиж нөхөн шивүүлэх.
2. Өөрийн харьяа өрхийн ЭМТ-д хандаж дархлаажуулалтанд хамрагдах
3. Хуурамч мэдээлэлд бүү автаарай. Шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргаарай.
Эрүүл мэндийн байгууллагаас:
• Ойрын хавьтлуудыг бүрэн судалж, дархлаажуулалтанд хамруулж байна.
• 6–8 сартай, 10–14 насны хүүхдүүдийн нөхөн дархлаажуулалт эхэлсэн.
• Сургуулиуд, зуслангийн орчинд тандалт, урьдчилан сэргийлэлт хийж байна.
Дархлаажуулалт хаана, хэзээ явагдаж байна вэ.
Ажлын өдөр бүр 08:30–17:00 цагийн хооронд:
•Бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүй аль ч ӨЭМТ-д очиж болно.
Ажлын бус цагаар 17:00–22:00 хооронд дараах 4 цэгт бүсчилсэн байдлаар ажиллаж байна.
1. Өнөр бүсийн хороод (16-р хороо) "Энх-Ачит" ӨЭМТ
2. Төвийн бүс (19-р хороо) "Батцэцэн" ӨЭМТ
3. Толгойт бүс (20-р хороо) "Толгойт" ӨЭМТ
4. Баянхошуу бүс (9-р хороо) "Баянхошуу" ӨЭМТ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна