УРАНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛЖ ДАВХАР ХЯНАЛТ ХИЙХЭЭР ТОХИРОЛЦЛОО

Admin
2025/05/19


Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод амжилттай болж өнгөрлөө.

Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

Хуралдааны Францын талыг Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот тэргүүлж, Монголын талыг ЗГХЭГ-ын дарга миний бие ахлан ажиллалаа.

Дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Үүнд:

Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллахаар тохиролцов.

Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахаар тохиролцов.


Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.123
9 цагийн өмнө
0
0
Монгол орныхоо цэвэр ус эко хүнс ,бүрэн бүтэн газар нутаг,мал сүрэгтэйгээ байгалынхаа онгон дагшаныг харж баясах түүгээрээ бахархах дэлхийд таашаадах орон баймаар байна .Энд тэндгүй ухаж түнкжсэн Байгал дэлхий нь сүйрсэн сөнөмөл оронтой байхыг хэн ч хүсэхгүй .Газрын баялагыг маш олон жил ухлаа манай дээдсүүд .Дуусдагүй баялаг дундаршгүй юм гэж үгүй.Бид 3,4 саяхан хүн амтай улс эх орныхоо хүн амьд байнга санаа тавьж нэгдмэл зорилттой үйлдвэрлэл хөдөө аж ахуйг хөгжүүлж үр хүүхдүүдэд үлгэр дуурайлал болох нийгмийг ажилч хичээнгүй эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй эх орондоо ихийг бүтээгч болгож хүмүүжүүлэх хөгжүүлэх бодлого яагаад явагдахгүй байгаад сэтгэл эмзэглэж байна. Хүн гэж амьтан ганц амьдраад үхдэг дээдсүүд хэт их шунаж зүй бус үйлдлүүд хүнтэй харьцаж байгаа асуулт асууж байгаа нь хүртэл боловсрол нимгэн хүмүүс олширч байгаатай холбоотой .
Хариулах