​Ерөнхий сайдын асуудал нотлогдвол намаас гарах хэмжээнд хариуцлага тооцно

Admin
2025/05/16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ард иргэд хүүгийнхээ тансаглалд тайлбар хийхийг шаардсан ч өнөөдрийг хүртэл байр суурь илэрхийлээгүй. Тэгвэл эл асуудлыг УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороо хэлэлцэх эсэх, мөн МАН-ын дүрэмд зааснаар энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог зохицуулалттай талаар сэтгүүлчид тодрууллаа.

Эл асуудалд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Ямар ч асуудал дээр өөрийнх нь тайлбар мэдээлэл чухал байдаг. Ерөнхий сайд гэдэг агуулгаар Авлигатай тэмцэх газар /АТГ/ энэ асуудлыг судалж дүгнэлт гаргах ёстой. Хэвлэлийн мэдээгээр АТГ холбогдох шалгалтыг хийж эхэлсэн гэж ойлгосон.  УИХ-ын гишүүний гэдэг хувиар хандвал манай Байнгын хороо хуралдаж, дүгнэлт үйлдэж цаашлаад хууль хяналтын байгууллага шалгах боломж нь байдаг.

Манай намын дүрэмд зааснаар нотлогдоод гараад ирсэн цагт хамтын шийдвэрийн дагуу явна. Намын дүрэм дээр тодорхой намын гишүүнээс нь түдгэлүүлэхээс эхлээд эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас гарах хэмжээнд хариуцлага тооцдог” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.182
2025/05/17
0
0
Нам дотроо нэлээн сурагтай гар шүү, МАН хяналтын ерөнхий хорооны дарга удаан хийсэн нөхөр.
Хариулах
202.55.188.121
2025/05/17
0
0
энэ сураггүй гар юу гээд солиороод байгаан асуудалгүй цэвэр гишүүн байхгүй байж.
Хариулах