Зайсангийн гүүр ирэх сард ашиглалтад орно

Admin
2025/05/08

Зайсангийн зүүн гүүр барих ажлын явц 82 хувьтай байгаа бөгөөд 225 метр урт төмөр бетон гүүр шинээр барьж байна.

Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулж, доод бүтцийн ажил 98 хувьтай явж, дээд бүтцийн ажилд 10 алгасал угсрах юм.  Харин таван байршилд алгасал,  холбоос төмөр бетон арматурыг угсарч байна.

Зайсангийн гүүр барих ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани дангаар гүйцэтгэж, барилгын талбайд 20 техник хэрэгсэлтэй 35 инженер, техникийн ажилтан ажиллаж байгаа аж.

Зайсангийн гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулахаар хуваарийн дагуу ажиллаж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас  мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна