Бусдыг зодож танхайрсан манлай уяач Т.Галбадрахыг шүүхээс 1 сая төгрөгөөр торгожээ

Admin
2025/05/08

Өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн "G center"-ийн үүдэнд тод манлай уяач Т.Галбадрах 27 настай эрэгтэйг ухаан алдтал нь цохиж, танхайрсан бичлэг цахим орчимд цацагдаж байв. Хэргийн хохирогч нь мото спортын тамирчин ОУХМ П.Мөрөн байсан юм. Тэгвэл тод манлай уяач Т.Галбадрахад холбогдох шүүх хурал өчигдөр /2025.05.07/ болж Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ.

П.Мөрөнгийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Т.Галбадрахад зорчих эрхийг хязгаарлах саналтай оролцсон ч шүүх хүлээж аваагүй аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна