Булган аймгийн нисэх онгоцны буудалд ХХЕГ-ын 19 хүний суудалтай онгоц хоёр удаа, ОБЕГ-ын 6 хүний суудалтай нисдэг тэрэг гурван удаа, БХЯ-ны таван хүний суудалтай нисдэг тэрэг хоёр удаа газарджээ

М.Үүрээ
2025/04/29

Булган аймгийн нисэх онгоцны буудалд ХХЕГ-ын 19 хүний суудалтай онгоц хоёр удаа, ОБЕГ-ын 6 хүний суудалтай нисдэг тэрэг гурван удаа, БХЯ-ны таван хүний суудалтай нисдэг тэрэг хоёр удаа газарджээ. Энэ талаар Булганы нисэх буудлын ажилтнаас тодруулахад "Хойд бүсийн чуулга уулзалтад ирсэн зочдоос үүдэлтэйгээр манайх ачаалалттай байлаа. Нэг өдөрт дөрвөн нисдэг тэрэг хүлээж авсан. Манай дарга үүнтэй холбоотойгоор өнөөдөр үдээс хойш амарч байгаа. Хойд бүсийн чуулга уулзалтад ирсэн зочид онгоцоор ирсэн. Гэхдээ хэн, хэн ирснийг нь мэдэхгүй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна