Тухайн үед төрийн алба хаагчид, цаашлаад дарга нарыг тансаглалаа танаж, ард иргэдийг бүсээ чангалах чиглэл өгсөн байдаг. Өдий хүртэл ард иргэд бүсээ чангалж, ажил хийж олсон хэдэн төгрөгнийхөө талыг нь татварт суутгуулж чармайж явна. Гэтэл ард түмний бүрдүүлж буй төсвийн мөнгөнөөс төрийн алба хаагчид тансагласан хэвээр байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын худалдан авах ажиллагааны газраас Засаг даргын тамгийн газрын автомашины тендер зарлажээ. Уг тендерийг 165 сая төгрөгний төсөвтэй байхаар зарласан аж. Тендерийг нээлттэй зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 19-ны хүртэлх хугацаатай үнийн санал хүлээн авч, компаниудыг шалгаруулах аж.
Энэ мэтчилэн дарга нарын сэлгэх машиныг шинэчлэх гэж ард түмэн татвар төлж байгаа юу?
Сэтгэгдэл (1)