Төрийн өмчийн 7 ордын ногдол ашиг 495,6 тэрбум, 55 ордоос ногдол ашиг авсан бол ?

Admin
2025/04/26

“Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангах” ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал томилогдсонТэрээр “Монголын баялаг аль нэгэн намын өмч, аль нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө гээд бүгдээрээ Монголын баялаг. Төгрөг нуур, Ухаа худаг, Овоо толгой, уул, овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх, Баялгийн сангаар дамжуулсан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах орчныг бүрдүүлсэн. Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй. Тиймээс хуулийн дагуу авах ёстой нуураа ч, худгаа ч, овоо, овоолгоо ч авна” гэж буй. Энэ хүрээнд ч дорвитой ажлуудыг хийж Байгалийн баялаг, ард түмниы өмчид эзэн суусан Уул уурхайн магнатуудыг яаж, ямар замаар улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг өөрийн эзэмшилд авсан таалар баримтуудыг дэлгэсээр буй.  

Эм Си Эс группийн Энержи ресурс компанийн Ухаа худаг”-ийн орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 23-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэрээ мэдэгдсэн. УИХ-аас хууль зүйн хүрээнд тодорхой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэдэг үндэслэлээр бичиг баримт шаардсан. Нэмэлт материалыг УИХ-д илгээж байгаа учраас цаашдаа хэлэлцээд явах байх гэсэн юм.

Чухам ямар бичиг баримт дутуу гэж Ухаа худаг”-ийн орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хойшлуулсан нь хачирхалтай. Үеийн үед УИХ-ын гишүүдийн кнопыг мөнгөөр худалдаж өөрийн эрх ашгийн төлөөх  шийдвэрүүдийг гаргуулдаг гэх Эм Си Эс ХХК-ийн мэдэл бүхий “Ухаа худаг”-ийн ордыг энэ удаад шударгаар шийдэж чадах үгүйг Монголын ард түмэн бүгдээрээ хүлээж буй. 

Мөн Эрдэнэт үйлдвэрээс гарсан овоолго нэртэй үүсмэл орд буюу Ачит Ихт, Эрдмин, Зэс Эрдэнийн хувь гэсэн гуран компани ажиллаж, тэрбум тэрбумаар ашиг хийж байгаа гэх мэдээлэл бий гэж энэ үеэр Н.Учрал сайд хэлсэн юмЭрдэнэт үйлдвэртэй 2010 онд байгуулсан гэрээгээр Ачит Ихт компани 34 хувьд ногдох ашгаа “Эрдэнэт” үйлдвэртөгөх ёстой байсан ч өгөлгүйгээр 15 жил өнгөрчээ. “Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрт хувиа өгөхгүй зугтах нь тэдэн ашигтай. Гэвч Эрдэнэт” үйлдвэр чухам ямар ашиг сонирхлын үүднээс “Ачит ихт”-ээс хувиа авалгүй 15 жил ард түмний боломжоос хулгайлсан бэ? гэх асуулт гарч ирж буй. “Ачит Ихт”ХХК-ийн зүгээс бид 34 хувиа өгье гэсэн ч авдаггүй гэх мэдээлэл өгсөн байдаг. Энэ мэтчилэн ард түмний боломжийг хулгайлж буй эдгээр компаниудаас төр хувиа аваад зогсохгүй хариуцлага тооцох хэрэгтэй юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий ч 7 орд л төрийн өмчид буйӨнгөрсөн хугацаанд Үндэсний Баялгийн санд эдгээр уул уурхайн 7 компанийн ногдол ашиг гэж 495,6 тэрбум төгрөг төвлөрсөн. УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 18 жил болж байгаа юм. Соирхолтой нь стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байсан. Чухам яагаад өдийг хүртэл бүртгэж ногдол ашгаа авалгүй ард түмний боломжийг ингэж хулгайлсан юм бол? 

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий 55 ордоос бүгдээс нь 34-50 хувийн ногдолашгаа 3 сангаараа дамжуулж авч чадвал Үндэсний баялгийн санд хэд дахин их төгрөг төвлөрч Монгол иргэн бүр гурван сангаараа дамжуулж орон сууц, эрүүл мэнд, боловсрол гээд тугамдсан асуудлаа шийдэх боломж бүрдэх биз ээ. Газрын хэвлий доорх баялаг бол Монгол хүн бүрийн өмч юм.  Ингээд Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихийг хүлээх үлдлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.246.10
2025/04/28
0
0
Ачит Ихт 2015 онд байгуулсан гэрээгээрээ орлогоосоо ашиглалтын төлбөр, АМНАТ төлөөд явдаг шүү. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж яваа компани. Албаартаж хүмүүсийн тархийг угаах гэж элдвийн худлаа мэдээллийг олон нийтэд хүргэдэг энэ төр засгийг үнэхээр ойлгохгүй байна
Хариулах