Булган аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг хамтран ажиллахаар болж ИТХ-ын даргаар Ж.Ганболд сонгогдлоо

Admin
2025/04/25

Булган аймагт улс төрийн нөхцөл байдал “амаргүй” байлаа. Учир нь 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН -15 суудал, АН-14 суудал авсан. Гэвч МАН-ын 1 төлөөлөгч намаасаа гарч бие даагч болоод байв. Тэгвэл өчигдөр /2025.04.24/ аймгийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан хуралдаж Булган нутгийнхаа хөгжлийн төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллахаар болжээ. 

Тодруулбал өчигдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хурлын даргыгаа төлөөлөгч нарын эв нэгдлийг хангаж ажиллаагүй, хуралдааны зохион байгуулалт муу, ёс зүйн зөрчил гаргасан зэрэг шалтгаануудаар  хуучин ИТХ-ын дарга асан Ш.Насандуламыг төлөөлөгч нарын 84%-ийн саналаар огцруулж, АН-ын төлөөлөгч Ж.Ганболдыг 100%-ийн саналаар дэмжин аймгийн ИТХ-ын даргаар батламжилжээ. 

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, төрийн тогтвортой байдлын төлөө гаргасан 2 намын хамтрах шийдвэрт иргэд сэтгэл хангалуун байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.109
2025/04/27
0
0
Орхон аймаг бас тэгмээр юм.
Хариулах