УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн шалтгаангүй өөрийн саналаар кесарево хагалгаанд орох хүсэлтэй жирэмсэн эхийн хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх ёсгүй

Admin
2025/04/23

Эрүүл мэндийн даатгалын сан бол эрсдэлийн сан болохоос биш хадгаламжийн сан биш. Санхүүжилтаа зөв хуваарилж иргэддээ чанартай тусламж өгөх ёстой сан юм.

Даатгалын сангаас яг эмнэлэгийн тусламжид зарцуулах санхүүжилтаа ялгаад хуваарилбал хэмнэх маш их мөнгө байгаа. 2,5 их наяд бол бага мөнгө биш. Жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөр очоод бараг 40% нь кесарево хагалгаагаар төрж байна. Кесарево хагалгаагаар төрөхөд даатгалын сангаас 600-аад мянган төгрөг төлөгддөг. Өвчний шалтгаангүй өөрийн саналаар кесарево хагалгаагаар төрж байгаа бол 190 мянган төгрөгний даатгалын хөнгөлөлтөө аваад үлдэгдэл 400 мянган төгрөгийг төрөх эх өөрөө төлөх ёстой. Даатгалын үндэсний зөвлөл ийм шийдвэрүүдээ гаргаад яаралтай хийгээч. Бид гоо сайхны хагалгааны зардлыг даах гэж даатгалд мөнгө төлдөггүй!


0
angry
2
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна