Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Гадаад худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Элчин сайдыг эгүүлэн татах хэрэгтэй

Admin
2025/04/23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр үг хэлэхдээ "Бид гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар юм билээ. Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакагийн консул юу хийж байдаг юм. Хэдэн дарга нар очхоор үйлчлэхээс өөр ажил хийдэггүй.

Элчин сайд, ГХЯ ажил хийдэггүй учраас зах зээлд нь нэвтэрч чадахгүй байна. Ирэх жилийн төсөв хэлэлцэх үед ГАДААД ХАРИЛЦААНЫ зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлагатай" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна