Ө.Шижир: Сонгуультай жилүүдийн төсөв хэд дахин нэмэгддэг

М.Үүрээ
2025/04/17

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сонгуулийн жилүүдэд арилжааны банкуудаас нийлүүлж буй бэлэн мөнгөний гаралтыг өмнөх онтой нь харьцуулахад хэд дахин нэмэгддэг гэх судалгаа байна.

         Жишээ дурдахад 2019 онд бэлэн мөнгөний гаралт 156.1 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 301.6 тэрбум болж 93.1 хувиар өссөн байна. Тухайн сонгуулийн жилд арилжааны банкнаас нийлүүлсэн 301.6 тэрбум төгрөгийн  88.9 хувь нь зөвхөн сонгуулийн өмнөх сарууд буюу 2020.01.01-ээс 2020.06.30-ны хооронд нийлүүлэгдсэн байгаа нь онцгой анхаарал татаж байна !!!

         2024 оны сонгуулийн жилд мөн адил бэлэн мөнгөний гаралт өссөн бөгөөд нийт 302.4 тэрбум төгрөг нийлүүлэгдсэний 94,05 хувь нь сонгуулийн өмнөх буюу эхний 6 саруудад гарч, үлдсэн 5,9-хон  хувь нь  7-12 саруудад тус тус гарсан байна. 

        Энэ мэт сонгуульт жилүүдэд Нэгдүгээрт, арилжааны банкнаас зах зээлд нийлүүлж буй бэлэн мөнгөний дүнгийн өсөлт, Хоёрдугаарт; гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний ихэнх хувь нь /2020 онд 88,9 хувь, 2024 онд 94,05 хувь/ зөвхөн эхний хагас жилд нийлүүлэгдэж байгаа нь онцгой тохиолдол уу? эсвэл хэвийн үзэгдэл үү гэдэг нь маш ойлгомжгүй асуулт болж үлдлээ. Энэ мөнгө сонгуульд зарцуулагдаад байна уу?                                

       Жич: дээрх мөнгөн дүнд гадаад валют тооцогдоогүй болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна